Tuesday, July 31, 2007

Өнөөдөр миний төрсөн өдөр, Өнгөт орчлонд мэндэлсэн өдөр

Хүн болж төрнө гэдэг хэдэн зуун мянган арвайг унагахаар ганц нь зүүний үзүүр дээр тогтдог гээд үлгэр домог, аман яриа, бурхан багшийн сургаал дээр байдаг билүү. Ямар ч байсан энэ өгүүлбэрийг мэдээд ёстой аз нь алгандаа багтаж ядсан нь хүн болж төрдийн байна гэж ойлгодог болсон. За тэгээд өнөөдөр миний төрсөн өдөр болохоор бага байхдаа төрсөн өдрөө яаж тэмдэглэдэг байсан жижиг дурсамжаасаа бичье гэж бодлоо. Намайг бага байхад манай цэцэрлэгийхэн их л гоё тэмдэглэдэг байсан санагддаг. Би ширээний хамгийн дээд талд нь суугаад зөндөө амттай юм идээд манай ангийхан надад зориулж бяцхан концерт тоглоод, тэд их авъяастай, орос цэцэрлэгт явж байсан болохоор том том чихэр идэж нүүрээ завааруулдаг байснаа тод санадийн. Одоо тэгсэн чинь яаж байна beer уугаад л, бүжиглээд л... хэхэ
Харин 2006 оны төрсөн өдөр үнэн янзтай болж байсан. Яг 07.31нд би жуулчинтай байсан учир урьдчилж найз нартайгаа амралтанд явсийн, за тэгээд тэнд 3 хоносон гээд л бодчих... угаасаа явсан хүмүүс нь мэдэж байгаа биз дээ өөр өөрсдийгөө, ёстой л хэн хэн нь байсанг бэ? болсон шдээ хөвгүүдээ...хэхэ /Тү, Са, О, Ор, Тэ, Бо,Ба, Су/ялангуяа энэ Тэ гэж хүүхэд...яаяа. Энэ удаад та нарын нэрийг харин олон түмэнд зарласангүй үлдээлээ. Зарлачуул авигүй бол гай нууц задруулсан энэ тэр гээд орой харих гээд явж байхад орцонд зодчиж магад...хэхэ. Энэ бол аль 31нээс өмнөх өдрүүд шд. Тэгээд дараа нь 07сарынхаа 31нд Архангай аймгийн Өгий нууранд нар жаргаж байхад завиар зугаалж байсан санаж байна. Ёстой сооl байсан. Тэр Өгий нууранд нар жаргаж байгааг ээ. Зургийг нь хардаа.Энэ алхаж байгаа нь би манай жуулчин авсан зураг байгаа юм. Завиар зугаалж байгаа зургаа хайгаад олдоггүй ээ. Энэ 2007 оны төрсөн өдрийн талаар дараа бичнээ. Зурган дээр дарж томруулж үзээрэй.



3 comments:

Anonymous said...

yamar huulhun ohin be....

Anonymous said...

Хүн болж төрнө гэдэг хэдэн зуун мянган арвайг унагахаар ганц нь зүүний үзүүр дээр тогтдог гээд...

olon arvainii neg ni l zuunii uzuur deer togtohtoi adil hemeen zuirlesen baidag gevel iluu onovchtoi

Black Pearl said...

Bayarlalaa erhem zochin.

neeree tegdeg bh, bi neg l tiim yum unshij bsan yum.neree uldeej bval talarhan shuu.