Monday, July 9, 2007

Мөрөөдлөөрөө эхлэе...


Би ер нь их хачин сонин юм бодож явдаг нэгэн л дээ. Ямар нэгэн сонин дүрсүүдийг өөрийнхөө дураар янз бүрийн дүрс болгон үүсгэж харах нь ер бусын мэдрэмжүүдийг надад төрүүлж байдаг. Хүмүүс хараад ямар ч утга алга гэсэн дүрс надад хамгийн утга төгөлдөр санагддаг. Энэ оруулсан зураг алдарт зураач Ван Гогийн "Алма" гэдэг зураг. Энэ өнгөний уусал ёстой гайхалтай. Би энэ зургийг анх хараад юу гэж бодсоныг уншигч та лав төсөөлөхгүй дээ. Гэхдээ мэдээж жинхэнэ нь биш шүү. Магадгүй хэн нэгэн нь Ван Гог шиг зураач болохыг л мөрөөддөг юм байлгүй гэж хэлэх байх л даа. Үгүй ээ, тэр биш. Миний бодсон зүйл гэвэл энэ зуруулсан хүүхэн нь байх сан гэж, ялангуяа гараа эрүүндээ хүргэн өргөсөн тэр эмэгтэй нь байсан бол гэж, бодсон. Инээдтэй байж ч магад. Гэхдээ надад ямар нэгэн өнгөний ууслууд их сайхан байдаг. Зүгээр л сайхан. Тэрнээс би зураач болж чадаагүйдээ харамсдаггүй, төрөл бүрийн өнгүүдийг мэдрэх л надад хангалттай байдаг. Харин сүүлийн үед би дэлхийд нэртэй гайхалтай өнгө хийж чаддаг зураачдын талаар ном, сонин материал уншъя гээд эрэл болоод байгаа. Энгийн нэг сонины өгүүлбэрүүд ч олдож байна л даа. Харин ганц сэдэвт зохиол монгол хэл дээр бараг байдаггүй юм шиг байна. Тухайлбал, хэн нэгэн нь Ван Гог, Пикасо-н амьдралын түүх, гайхалтай бүтээлүүдийх нь талаар, чухамдаа зургуудийг хуурамч ч гэсэн хэвлээд он сар өдөртэй, хэнд юунд зориулж бүтээсэн гэх зэрэг тайлбартай нь хэвлээд гаргавал надаас гадна өнгө мэдрэх дуртай олон хүн авна гэдэгт эргэлзэхгүй байна. Ертөнц дээр хичнээн ... өнгө байдаг бол, бараг секундэд нэг өнгө шинээр үүсч байдаг ч байж магадгүй. Амьдрал тэгээд тэр чигээрээ өнгө. Нэг удаа манай их сургуулийн ангийн зургийн ангийн нэг залуу сургуулийн коридорт таараад, би зүс мэдэхээс таних үгүй л дээ. Тэгсэн тэр, "уучлаарай, та надад нэг тус болооч, ямар гэнэ үү нэг шалгалт өгч байгаа юм гэнээ, тэгээд та 1цаг сандал дээр суугаад өгөөч, би таныг зурах гэсэн юм" гэдэг байгаа. Надад их эвгүй сэтгэгдэл яагаад ч юм төрчихэж билээ. Би "Юу, юу яриад байгаан" гээд л бараг аашилаад яваад өгч билээ. Сүүлд нь би хүнд яах гэж муухай аашилав даа, зүгээр л аятайхан уучлалт гуйгаад татгалздаг байж гэж бодож билээ. Тэр үед би тэр хүнд тусалсан бол өнгөнд уусах байсан байх аа. Хүн бүр өөр өөрийн өнгөтэй байдаг. Магадгүй, би өөрийнхөө өнгийг мэдэх ч байсан юм билүү...

4 comments:

Anonymous said...

Suvdaa iunii omno chamd ooriinhoo websitetai tanilcuulsand mash ih baiarlalaa.Uneheer uhaalag,zov setgej chaddag,educated busgui ium baina gej unelg b.na .Hamgiin gol n goo saihnii medremgtei mon hunleg daruuhan zan chanar chin chinii bichsen oguilguudees haragdaj b.na.Chi bid hoiriin moroodol neleed tostoi ium.Bi persiin gunj bolhiig odoo boltol morooddog bilee.Oroi bolgon untahiinhaa omno hanandaa olgoson pers hevsee harah bolgondoo dorniin ter uzesgelent gunj bolood shoniin tengert mandsan tergel sarang shirteh iumsan gej morooddog ium.

Black Pearl said...

Bayarlalaa,Ta bas saikhan muruudultei yum.

Black Pearl said...

Bayarlalaa,Ta bas saikhan muruudultei yum.

Эрхэс said...

Sain uu? Black Pearl.
Yunii umnu blogoor mini sonirhon orj setgegdelee bichsend bayarlasanaa ilerhiilemeer bna.
Uuriin chini blogoor zochilood garlaa. Sonirholtoi yum aa.
Tsaashidiin zamd tani urt udaan amjilt husye.