Sunday, July 22, 2007

Монголын Аялал Жуулчлалын Attraction...


Та бүхэн Монголынхоо эзэнт гүрний үе 13-р зуунд эргэн очихыг хүсч байвал доорх мэдээллийг уншаарай.

Монголын аялал жуулчлалын зах зээл анх "Алтай" зочид буудал, Гадаадын иргэдэд үйлчлэх товчоо гэдэг нэрнээс цаашгүй байсныг бодвол арай гайгүй дэвшиж байна гэлцдэг. Энэ нь ч маргахын аргагүй үнэн. Гэхдээ гадаадыхантай явж санаа оноог нь хааяа нэг сонсчдог хүний хувьд хэлэхэд аялал жуулчлалын үйлчилгээ гэж үнэн түүхий байгаа гэдэгтэй санал нийлдэг. Дээрээс нь манайх жуулчдад үзүүлчихээр Attraction байхгүй гэж хэлэхэд болно. Гадны иргэд ирээд сайхан байгаль үзээд л явдаг. Жишээлбэл:Франц бол Эфилийн цамхагаа, Хятад Цагаан хэрэмээ, Англи Гүүрээ гэх мэт хүний гараар бүтсэн хосгүй сайхан зүйлсээ үзүүлээд мөнгийг нь сааж өгөөд үддэг. Харин манайд, бурхан харамгүй өгсөн Хөвсгөл нуур, Говь, Баруун аймгуудын өндөр уулс, мөсөн гол, Тэрэлж гэх тоотой хэдэн хүмүүсд танигдсан байгалийн цогцолборт газруудаар явж үзээд гэр баазад хоноглоод, хорхог идээд л, аймар тамтай хэцүү замаар хэдэн хоног хамаг биеийг нь доргитол давхиулж өгөөд л онгоцны буудал дээр bye bye гэж хэлээд явуулдаг даа. Харин 2006 оноос нэгэн сайхан саашаалтай реклам явж ирснийг та санаж магад. "Хувьтай төрсөн Монголчууддаа" гэсэн уриагаар аялал жуулчлалын зах зээл дээр цоо шинэ зүйл санаачлан гарч ирсэн Genco Tour Bureau хувьцаат компаний 3 багц төслийн талаар хэдэн үг хэлье гэсийн. "Чингэс Хааны Хөшөөт Цогцолбор", "13-р Зуун Цогцолбор", "Спа зочид буудал, Гольфын цогцолбор" гэсэн багц төслүүдийг хэрэгжүүлж, зарим хэсгийг нь ашиглалтанд оруулж эхлээд байна. Энэхүү төслүүдийн хэрэгжилтийн талаар удахгүй зав гарахаараа цуврал болгон хүргэнээ.

2 comments:

Anonymous said...

Za sain uu? Bi yamnii Battulga bn. Diplomiin ajil dajgui bolson bn lee. Suuld uzsen. Ene medeelel chin yostoi goliig ni olod bichjee. Aylalaar ushuu yum bicheerei. Amjilt.

Tulgaa

Black Pearl said...

hey yaasan sonin hun be.utsaar ch yaridaggui bj blog oor tenej bdag bh ni ee.hehe.bayarlalaa.diplom yaahav tegsiigeed unguruusun gesen... hehehe.Za tand ch bas amjilt.