Thursday, July 26, 2007

13-р зуун цогцолбороор аялахуй.













Урчуудын отог...

Та бүхэн 13-р зуун цогцолбороор морилон очиход таныг угтан тосох хүмүүс нь эртний баатруудыг санагдуулахуйц цэргүүд байгаа. За тэгээд юуны өмнө 13-р зуун цогцолборын "Урчуудын отог"-р морилон, урчуудын урлан бүтээсэн тэртээх зуунд монгол түмний өмсөж байсан бидний хэлж заншснаар /лам захтай дээл/ өмсөж зургаа даруулж, хүсвэл баатрын хувцас ч өмсөж тэрхэн агшинд өөрийгөө Чингэс хааны эрэлхэг баатар болгон хувиргах боломжтой.
Гэхдээ мэдээж 100% бүх зүйлийг тэр үеийх шиг хийж чадахгүй нь тийм ч гэлээ хичээж байгаа нь бахархууштай. Мэдээж 13-р зуунд сальфетка хэрэглэж байгаагүй байх гэж бодож байна, тэглээ гээд жуулчдын амыг ямар ханцуйгаар нь арчуулалтай нь биш. Ер нь аялал жуулчлалын салбарын үйлчилгээний хамгийн sensitive зүйл бол яах аргагүй food-ын асуудал байдаг юм байна. Магадгүй хүний физологийн анхдагч хэрэгцээ гэдэг утгаараа нөгөө хэдийг чинь good аppetite-тай идүүлж байж хэдэн төгрөгийг нь саана шүү дээ. Үзэх зүйлсийн хувьд бол харьцангуй ойлголт л доо. Дээр нь мэдлэгтэй сайн орчуулагч байх хэрэгтэй. Та юу гэж бодож байна?

1 comment:

Анхаалай said...

hi nadad taalagdaj bna CHINII SANAA KKK K